Нүүр   /  

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГ 3 ДАХИН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-01-11  

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 34 ортой ч одоогийн байдлаар тасгийнхаа коридороор нэмэлт орнууд гаргаж 79 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс эрчимт эмчилгээнд 22, сэхээн амьдруулах тасагт маш хүнд байдалтай 7 хүүхэд байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь 0-2 насны нярай хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд ханиад томууны дэгдэлт их байгааг анхааруулж сэрэмжлүүлэг зөвлөгөөнүүд явсаар байхад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг сайжруулах тал дээр анхаарахгүй олон нийтийн газраар дагуулж явах, түүнчлэн эмчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эм бэлдмэл өгч байгаа нь ханиадыг улам хүндрүүлж хатгаа болж ирж байгаа тохиолдлууд их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Тиймээс бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч дархлааг нь сайжруулах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, ханиадны анхан шатны шинж тэмдэг илрэнгүүт эмчид үзүүлэхийг Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч С.Наранзул зөвлөлөө.

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МИНИЙ МОНГОЛ ТВ-ЭЭС МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?