ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ 2017 ОНЫГ “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

2017-01-11  


ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагын дарга нартай 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор үр дүнгийн гэрээ байгуулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үр дүнгийн гэрээний биелэлт чиглэх юм.

2017 оныг ХЗДХ-ийн салбар бүхэлдээ “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгох зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг шинээр зохион байгуулж, гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дээшлүүлж, эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлэх хууль зүйн албаны үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахаар зорьж байна.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд улам бүр ойртож, онлайн болон орчин цагийн мэдээллийн технологийн үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг ашиглах замаар иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, хялбар болгох, архив, бүртгэл, оюуны өмч, гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын мэдээллийн санг илүү нээлттэй болгох зэргээр эрх зүйн үйлчилгээг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА АЛЬ НАМААС ДЭВШСЭН НЭР ДЭВШИГЧИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ?