108 метр эсгийн дээр Монголын нууц товчоог урлаж байгаа үйлд Дорнод аймгийн иргэд учиг шингээлээ. Харин одоо Өмнөговь аймгийн иргэд энэхүү бүтээлд учиг шингээснээр ирэх 4-р сард Гиннесийн номонд бүртгүүлэх юм.
Хан Хэнтийн гар урчууд компаниас санаачлан бүтээж эхэлсэн Монголын нууц товчоог 108 метр эсгийн дээр зээгт болон ширмэл оёдлоор оёх үйлд 6 орны 28 үндэстэн болон 19 аймгийн 3700 гаруй иргэд учиг шингээгээд байна. Улмаар Монголын нууц товчооны 100 метр эсгийн оёдол дууссан, сүүлийн 8 метр эсгийн дээр учиг шингээх ёслолд Дорнод Өмнөговь аймгийн ард иргэдийг хамруулснаар энэхүү бүтээлийг Гиннесийн номонд бүртгүүлэх боломжтой болох юм. Ийнхүү өвөг дээдсийнхээ өв уламжлал, улс гүрнийхээ түүхийг хадгалан үлдээх, дэлхий дахинаа таниулан мөнхлөхөд Дорнодчууд гар бие оролцлоо.
Бүтээлийн гол хэсэгт Чингис хааны аж амьдрал, үйл хэргийг дүрслэн харуулж хажуу талаар нь мал аж ахуй, нүүдэл бөө мөргөл гэх зэргээр тухайн үеийн зан заншил аж амьдралыг харуулан дүрсэлсэн бол захын хэсгээр нь хадны сүг зураг, ураг удмын тамга зэргийг дүрсэлжээ. Энэхүү бүтээлийн нээлт 2-р сард Хэнтий аймагт болох бол 4-р сард Улаанбаатар хотноо Чингисийн талбайд олон нийтэд дэлгэн үзүүлж Гиннесийн номонд бүртгүүлэх юм байна.
ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО