Нүүр   /  

ДОРНОД АЙМГИЙН ААН-ҮҮД ТАТВАРЫН 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

2017-01-12  

Дорнод аймагт 1800-аад ААН татвар төлдөг. ААНОАТ-ын тухай хуульд орсон өөрчлөлт энэ оноос хэрэгжиж эхэллээ. Өөрчлөлтийн хүрээнд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. 

Улаанбаатараас 550 км-ээс хол аймаг суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй 3-аас доошгүй ажлын байр бий болгож нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан ААН-ынэ орлогын албан татварыг 50 хувиар, 1000-кмээс хол алслагдсан аймаг сумын ААН-үүдэд 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр хууль батлагдсан юм. 

Гэхдээ Ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах; согтууруулах ундаа худалдах, импортлох; тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, автобензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох, ярианы үйлчилгээ эрхлэх; эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх; .иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх авто зам, замын байгууламжийг барих, засварлах; цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэхүү хөнгөлөлтөнд хамаарахгүй юм. 

Дорнод аймгийн тухайд 1800 гаруй ААН-үүд татвар төлдөг байна. Үүнээс хуульд зааснаас бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд татварын 50 хувийн хөнгөлөлт эдлэх юм. Энэхүү хуулинд заасан татварын 50-90 хувийн хөнгөлөлт 2019,01,01-ныг хүртэлх хугацаанд хэрэгжих юм. Татварын хөнгөлөлт хэрэгжиж эхэлснээр орон нутагт жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг жинхэнэ утгаараа дэмжиж байгаа төрийн дэмжлэг гэж болно гэж үзэж байна.

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?