Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас АИХ-ын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн төлөөлөгчийн газар зохион байгууллаа.
Сүхбаатар аймгаас шинэ Үндсэн хууль батлах үйл ажиллагаанд Шаравын Бадам, Чойжингийн Хурц, Содовын Батсүх, Лувсангийн Болд, Мажигсүрэнгийн Бат-Өлзий, Шаравын Содномдаш, Шаравын Цогтбаяр, Дугаржавын Дамдин, Наваанпэрэнлэйн Жанцан, Дамдинсайханы Лхагвасүрэн, Мягмарын Лхагвасүрэн, Балаагийн Нямдорж, Дугаржавын Чулуун, Шарын Шагдарсүрэн, Доржийн Моондой нарын 15 депутат оролцож байсан байна.
11 депутатыг ийнхүү хүлээн авч, аймгийн Засаг дарга З.Энхтөр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар оролцож, баяр хүргэлээ. Үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, түүнд АИХ-ын Сүхбаатар аймгийн депутатууд ямар үүрэг рольтой оролцсон талаар ярилцлаа.
Мөн шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд аймгийн Угсаатны зүйн музей үзэсгэлэн гарга байгаа юм байна.
А.ЦЭРЭНДУЛАМ