Нүүр   /  

ДАРХАНЫ 10МВТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭЭЛТ ЭНЭ САРЫН 19-Д БОЛНО

2017-01-14  

Монгол Улс нарны анхны томоохон цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 10 мВт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм.

Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой. Нарны цахилгаан станц нь жилд 14746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлнэ. 

Цахилгаан станц барих ажилд арлын орны “Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй нарны зай, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан, ноу-хау, туршлагыг нэвтрүүлэх юм. Мөн нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолыг энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын СМА, Шведийн ABB компаниас авч байгаа бөгөөд хасах 30-40 хэмд найдвартай, үр ашигтай ажиллана гэж тооцоолжээ.

Энэхүү станц ашиглалтад орсноор Дархан-Уул аймгийн 20,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.

Дарханы 10мвт нарны цахилгаан станцын албан ёсны нээлтээ энэ сарын 19-д хийнэ. Энэ нээлтийн ажил нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт болох юм.

Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасгах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?