Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Хүүхэн Яст” гэдэг газар малчин Д-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна.
Энэ сарын 10-ны өдөр дээж авч аймгийн УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд өчигдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул Их-Уул сумын Засаг даргын 2017.01.13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Өвөлжөөтийн-Ам” гэдэг газар малчин Ч-н 3 хонинд өнгөрсөн 10-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхээр өгсөн байна.
Шинжмлгээний өчигдөр гарсан хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс тус сумын Засаг даргын мөн өдрийн А/06 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов. Мөн өчигдрийн байдлаар 19 хонийг устгаад байна.
А.ЦЭРЭНДУЛАМ