Нүүр   /  

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

2017-01-14  

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Хүүхэн Яст” гэдэг газар малчин Д-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна.

Энэ сарын 10-ны өдөр дээж авч аймгийн УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд өчигдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул Их-Уул сумын Засаг даргын 2017.01.13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Өвөлжөөтийн-Ам” гэдэг газар малчин Ч-н 3 хонинд өнгөрсөн 10-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхээр өгсөн байна.

Шинжмлгээний  өчигдөр гарсан хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс тус сумын Засаг даргын мөн өдрийн А/06 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов. Мөн өчигдрийн байдлаар 19 хонийг устгаад байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?