Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

2017-01-14  

Аймгийн МХГ-аас иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, тэгш шударга, үр дүнтэй хүргэх  хариуцлагатай ажлаа мэргэжлийн удирдлагатай хослуулан гүйцэтгэж, төрийн албан хаагчид орчин үеийн шаардлагад нийцсэн, тохилог шинэ орчинд ажиллах боломж бүрдэж байна. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 339.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Б.Дүгэржав захиралтай  “ББММ3Т” ХХК-ны барилгачид 3 жилийн хугацаанд  барьж, ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгч, ийнхүү нээлтийн туузыг хайчиллаа. Мэргэжлийн хяналтын газрын шинэ байрны нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хууль тогтоомжийг мөрдөн, хяналтын чиг үүргээ  төрийн бодлого, олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх их үйлсдээ  амжилт гарган ажиллахын ерөөлийг өргөн дэвшүүллээ. Мөн аймгийн албан байгууллагуудын дарга эрхлэгч нар, томоохон зах, худалдааны төв, үйлчилгээний газрын захирал эзэд тус байгууллагатай хамтран ажилладаг хүмүүс ирж оролцон баяр хүргэж ажлын амжилт хүслээ.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс 1 лабораторитой нийт 62 орон тоотой ажиллаж байна. 

Шинэ байртай болсноор стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмжтэй, улсын байцаагчид нь түмний төлөөх төрийн хяналтаа хуулийн дагуу явуулж нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

 

 

 

ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?