Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 7 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ТҮР ХААЛАА

2017-01-15  

Сүүлийн үед Ховд аймагт ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 45 ортой тус тасагт 2017 оны 01-р сарын 14 ний байдлаар 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол тасгийн амбулаториор өдөртөө 0-5 насны 100-150 хүүхэд үзүүлж зөвлөгөө авч байгаа тухай мэдээллийг өгч байна.

Ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Хүүхдийн 3 их эмч амбулаторийн үзлэг хийж эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн өрхийн эмнэлэгүүд ч уртасгасан цагаар ажиллаж байна. Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдсээр байгаа учраас Ховд аймгийн Засаг даргын  2017 оны 01-р сарын 13 ны өдрийн А/07 тоот захирамжаар Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна. Уг захирамжаар сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагууд 2017 оны 01-р сарын 16-аас эхлэн 2017 оны 01-р сарын 21 хүртэл 7 хоногийн хугацаанд түр ажиллахааргүй болж байна.  

 

 

 

 

ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?