Нүүр   /  

ДАВААТ БАГТ “СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР” АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-01-17  

Орхон аймгийн  анхны “сургууль, цэцэрлэгийн цогцолбор” ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны цогцолборын нэг гэдгээрээ онцлогтой. Даваат багт байрлах цогцолборын барилгад 17-р сургууль, 22-р цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Даваат багт байрлах дээрх 100 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургуулийн барилгыг “Урагшлах” компани гүйцэтгэсэн. Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн уг барилгыг 17-р сургууль хичээлийн 2-р байр болгон ашиглана. Өөрөөр хэлбэл энэхүү цогцолборын барилгад тус сургуулийн 1-5-р ангийн 450 хүүхэд хичээллэнэ. 

Тэгвэл Даваат багт сургуулийн өмнөх боловсролын насны 670 орчим хүүхэд оршин суудаг. Үүнээс 22-р цэцэрлэгт 280 хүүхэд суралцдаг юм байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 70 хүүхдийг хоёр ангид хүлээн авах юм байна.  Эдгээр хүүхдүүд 2-3 настнууд юм.

Нээлтийн ёслолд оролцсон Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ: “Бид төвөөс алслагдсан багуудад сургууль, цэцэрлэг байгуулахад чухал ач холбогдол өгч байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн оны 6-р сараас Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн. Засаг дарга Д.Батлут түүний баг хамт олон цаашид төвөөс алслагдсан багууд нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээн онцоллоо.

Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь цэцэрлэг, сургууль руу орох хаалга тусдаа. Энэ төрлийн барилгын стандартын дагуу дуу тусгаарлагч, өндөр хурдны интернет, урлагийн зал, хүүхэд хөгжлийн төв тэргүүтэй олон шийдлийг тусгасан.

Түүнчлэн анги танхимын талбай том, саруулаас гадна цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдийн насны онцлогт тохирсон хэлбэрээр баригдсан юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?