Нүүр   /  

СЭРГЭЛЭН СУМЫН НУТАГ ТАЛААС ИЛҮҮ НЬ ТҮЙМЭРТ ШАТСАНААС БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛД ОРЖ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭЭД БАЙНА

2017-01-19  

Өнгөрсөн хаврын түймэрт Дорнод аймгийн Сэргэлэн сумын олон айл өрх хашаа хороо, мал ахуйгаа алдаж, нутаг бэлчээрийн талаас илүү хувь нь түймэрт шатсан. Түймэр, зуны гандуу, намар цас эрт орсон зэргээс үүдээд тус сумын нутгийн 37 хувь нь бэлчээрийн доройтолд ороод байна.

Цаашид  цас нэмж орвол дээрх хүндрэлүүдээс үүдээд өвөлжилт хүндрэх вий гэж нутгийнхан санаа зовниж буйгаа ярьж байлаа. Одоогоор баг хооронд 35, өөр сумын нутагт 38 өрх оторлож байгаа. Сумын ард иргэд 4780 тн өвс, 18 тн хивэг бэлтгэсэн бол сумын нөөцөнд 114 тн өвс, 22 тн хивэг базаажээ. Сумын нөөцийн өвс тэжээлээ 12 дугаар сарын сүүлээс малчиддаа үнэгүй тарааж эхлээд байна.

Хаваржилт хүндэрч болзошгүй учир нөөцийн өвс тэжээлээ 36 тн-оор нэмэгдүүлж, мөн хүн эмнэлгийн автомашин шаардлагатай байна гэдгээ сумын Засаг дарга танилцуулж, энэ асуудлаа аймаг орон нутагтайгаа хамтраад шийдэхийг Шадар сайд үүрэг болголоо. Харин Онцгой комиссоос Сэргэлэн суманд 22 тн өвс, 11 тн хивэг өглөө. Cэргэлэн сум нутаг бэлчээрийн талаас илүү нь түймэрт шатаж бэлчээрийн доройтолд ороод байгаа учраас цаашид цас их орвол өвөлжилт хүндэрч болзошгүй юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?