Нүүр   /  

ДОРНОД АЙМАГ ГАДААДААС ЖИЛДЭЭ 1000 ГАРУЙ АЖИЛЛАХ ХҮЧ АВДАГ

2017-01-21  

Гадаадаас ажиллах хүч авдаг компаниуд монгол ажилчдыг чадавхжуулах ажил огт хийдэггүй. Энд ажиллахаар ирж байгаа гадаад ажилчдын дийлэнх нь мэргэжлийн ур чадвар шаардсан ажил хийж байгаа юм. Гэвч гадаадаас ажиллах хүч авч байгаа компаниуд гадаад ажилчдын ур чадварыг монгол ажилчдад эзэмшүүлэх хууль огт хэрэгжихгүй байна. 

Өнгөрсөн оны байдлаар Дорнод аймгийн 19 компани 1258 гадаад ажиллах хүчин авч ажиллуулжээ. Ихэвчлэн уул уурхай, газрын тосны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадаад ажилчдыг захиалан авсан байна. Дорнод аймагт ирж ажиллаж байгаа гадаад ажилчдын 90-95 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа юм. Гадаад ажилчид инженер техникийн болон удирдах албан тушаалд голчлон ажиллаж байгаа бол монгол ажилчид туслах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ тохиолдолд гадаадын ажилчдын мэргэжлийн ур чадварыг монгол ажилчдад эзэмшүүлэх, монгол ажилчдыг чадавхжуулах ажил хийгдэхээр гэрээнд тусгагдсан байдаг боловч энэ ажил орхигдсоор л байна. 

Гадаад ажиллах хүч авч ажиллуулдаг компаниудын өнгөрсөн жилийн гэрээг дүгнэж энэ онд хийгдэх гэрээг нэлээд үр өгөөжтэй байх тал дээр анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийллээ. Ер нь Дорнод аймагт гадаад ажиллах хүч авч ажиллуулж байгаа компаниудын 70 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай газрууд байна. 2016 онд шинээр ажилд зуучлагдсан иргэдийн 50 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажил орсон байна. Нэг ёсондоо гадаадын хөрөнгө оруулалттай компани ажлын байрны дийлэнх хувийг бүрдүүлж байна.

 

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?