Энэ сарын 14-нд Монгол улсын Их хурлын дарга М.Энхболд Ховд аймагт хүрэлцэн ирэх бөгөөд түүний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 6 яамны сайд болон дэд сайдууд дагалдан ажиллана. Мөн аймгийн Аварга малчид, Тэргүүний тариаланч, Аймгийн хошой аварга малчид тодорсон бөгөөд 36 аймгийн аварга малчин, 5 тариаланч, 1 фермер, 3 хошой аварга малчин болон улсын аваргуудад шагнал гардуулах зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ