Нүүр   /  

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-02-07  

ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс Захиргааны ерөнхий хуулиар Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад яам, агентлагийн хуулийн хэлтсийн 100 гаруй дарга, мэргэжилтнүүд хамрагдсан юм.  Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн талаар танилцуулга мэдээллийг ЗХХАХБХ-ийн дарга Д.Ариунтуяа,  Захиргааны ерөнхий хуулийн танилцуулгыг тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага сэдвээр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа, Захиргааны хэм хэмжээний актыг хянан бүртгэх үйл ажиллагаа, хүчин төгөлдөр болох сэдвээр ахлах мэргэжилтэн М.Мөнх-Алдар, Хяналт шинжилгээ, үнэлгээ тусгай зохицуулалтын талаар тус хэлтсийн мэргэжилтэн Т.Нарантунгалаг нар мэдээлэл өгсөн юм.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?