Нүүр   /  

ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

2017-02-09  

Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гурван цэнхэр төвтэй аялал жуулчлалын Таван Од хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний эхлэл болгож Манхан сумын Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох төслийг эхлүүллээ.

Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй нь Монголын 9 гайхамшигийн нэг. Уг агуйд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий. Үүгээрээ 3 цэнхэрийн агуй нь хүн төрөлхтний түүх соёлын хосгүй үнэт өв болон үнэлэгдсэн юм. Балар эртний үеийн ул мөр, соёл түүхийг бодитоор нь үлдээсэн энэхүү дурсгалт газарт тулгуурласан аялал жуулчлалыг бий болгон Ховд аймгийнхаа эдийн засагт түлхэц өгөх боломж байна. Иймээс Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гурван цэнхэрт түшиглэсэн аялал жуулчлалын “Таван од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж Монгол өв соёлын холбооноос хойд цэнхэрийн агуй аялал жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


 

Хамгийн гол нь 3 цэнхэрийн агуйг хамгаалах, сэргээн засварлах нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн хүн төрөлхтний түүхийн хөгжил цаг хугацааны өөрчлөлтийг таниулсан бүтээл, амьд түүхийн гэрчийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Одоогоор дэлхий дээр хадны сүг зургийн насжилтаараа Испани улсын Эл кастило агуй тэргүүлдэг байна. Энэ агуйны хадны сүг зургийн насжилт нь 39 мянган жил. Тэгвэл Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг нь 40 мянган жилийн насжилттай гэдгийг судалгаагаар тогтоогоод байгаа юм. Үүнийг дэлхийд нотолж чадвал Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг нь дэлхийд хамгийн урт насжилттай байж болох юм.

Ховд аймагт зөвхөн Гурван цэнхэрээс гадна эртний түүхийн олон дурсгалууд, байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Иймээс Ховд аймагт жуулчдыг татах асар их нөөц бий. Тиймээс Ховд аймаг ойрын жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна. Хэзээ ч дундрашгүй, шавхагдашгүй үргэлж үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, хөгжиж байдаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр бүс нутгийн эдийн засагт чухал нөлөөтэй учраас энэ асуудалд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцооч чухал юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын томоохон цогцолборыг байгуулсанаар, бүс нутгийнхаа эдийн засагт түлхэц болоод зогсохгүй, орон нутгийн иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч, 100 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ.

 

 

ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ сайхан ховор түүхийн дээжийг яаж байгалийн үзмэр болгох вэ Ховдчуудаа. Нөгөө аялал жуулчлалын цогцолбор чинь хаачсан бэ. Алс холоос зорьж очсон хүнд үзүүлж харуулах юм бий бол****ор байна даа. Ядаж дулааны улиралд эзэнтэй болгоод харж хамгаалж тордож додомдмоор болсон байна шүү Битгий нутгийн нэр гутаагаад байгаач ээ 2021-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?