Нүүр   /  

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-02-10  

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2017 оны төлөвлөгөөнд заасны дагуу тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ГХУСАЗЗ болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим болон хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-тай гурван талын хамтарсан байнгын ажлын хэсэг байгуулжээ.

Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар тохиролцлоо.

Энэ удаагийн ажлын хэсгийн хуралдаанд ГХУСАЗЗ-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны БХЗГ-ын дарга Э.Энхтуяа, ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, ЦЕГ-ын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Амар, ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ц.Очирбат нар оролцов.

ГХУСАЗЗ-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Цахим орчинд олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа. Дэлгэцийн араас ганц товчлуур дараад хүний нэр төрд халдах, айлган сүрдүүлэх, санхүүгийн хохирол учруулах гээд өргөн хүрээтэй боллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дурдагдсаны дагуу Цахим гэмт хэрэгтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үүний бэлтгэл ажил болгож, ГХУСАЗЗ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичгийн хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээллийг солилцох, хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил төлөвлөсөн. Хамгийн түрүүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг тодорхой болгох учиртай. Түүнээс гадна ХЗДХЯ харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ энэ чиглэлээр хамтарч ажиллах байнгын ажлын хэсэг байгуулж, 2017 оны төлөвлөгөөгөө өнөөдөр баталж байна” гэсэн юм.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?