Нүүр   /  

ХЗДХЯ НЭГДҮГЭЭР САРД ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2017-02-10  

Хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлэв

Арбитрын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг тус тус Улсын Их Хурлаар батлуулжээ. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Зөрчлийн тухай шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын төслүүдийг, Сайдын зөвлөлийн хуралдаанаар Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг хэлэлцүүлсэн байна. Засгийн газрын нийт 40 тогтоолын төсөлд холбогдох санал боловсруулан хүргүүллээ. Монгол Улсын хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, лавлагаа өгөх журмын дагуу 4 байгууллага, 13 иргэнд 39 лавлагаа өгчээ.

9 журам боловсруулжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд ТТАХНЭ, Хорих 461-р ангийн үйл ажиллагаатай танилцаж ШШГЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, үүрэг чиглэл өгөв. Монголбанкнаас ирүүлсэн, Монгол Улсын мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийж буй Харилцан үнэлгээний тайланд санал өгчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан “Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох, хамгаалах журам, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээний журам”, “Гэр бүлийн хүчирхийллийн талаар статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам” гэхмэтчилэн нийт 9 төслийг боловсруулжээ.

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний биелэлтийн явцыг байгууллагуудаас ирүүлсэн тайлан мэдээгээр гаргаж, ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус Зөвлөлийн хурлыг зохион байгуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээний шинжээчдийн баг, Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдбэрг, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ШШГЕГ-т 2014-2016 онд хэрэгжүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслийн хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээч нартай хийсэн уулзалтуудыг зохион байгуулжээ. Тайлангийн хугацаанд эрх зүйн туслалцааны 24 (БНКазУ-2, ОХУ-4, БНПУ-2, өмнөх онд ирүүлсэн байсан БНКУ-10, БНБУ-1, ОХУ-5) хүсэлтэд ажиллагаа хийж, хариу хүргүүлсэн байна. АНУ-ын Төрийн департментын Олон улсын мансууруулах бодис, хууль сахиулах үйл ажиллагааны товчооны санхүүжилтээр ОУЭХБ-тай хэрэгжүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх төслийг үргэлжлүүлэхээр дараагийн төслийн үйл ажиллагааны саналыг АНУ-ын талд хүргүүлэв.

Иргэдэд лавлагаа өгөв

Захиргааны хэм хэмжээний нийт 25 актыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзэж 14 актыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, 2 актад дүгнэлт хүргүүлж, 3 актын нэмэлт, өөрчлөлтийг санд хүлээн авч, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй 4, хуульд заасан бүрдлийн шаардлага хангаагүй 2 актыг холбогдох байгууллагуудад нь буцаажээ.
“Захиргааны ерөнхий хууль”, “Захиргааны хэм хэмжээний акт” сэдвээр 2 удаагийн сургалтыг ОБЕГ, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын нийт 80 гаруй албан хаагчдад зохион байгуулсан. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас нийт 14 иргэн, байгууллагад лавлагаа өгсөн байна.

Сургалт зохион байгуулав

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө боловсруулан Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран албаны сургалт хийв. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн хэрэгжилтийг хангах, уг бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх, түүний хор хөнөөлөөс хүн амын удмын санг хамгаалах, чиг үүрэг бүхий байгууллагыг чадавхижуулах, алба хаагчдыг мэргэшүүлэх зохион байгуулах уулзалт боллоо.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?