Нүүр   /  

ЯПОН-ИРАНЫ ХАРИЛЦАА СЭРГЭЛЭЭ

2016-02-17  

Япон-Ираны харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээнд Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида Японы талаас, Ираны санхүү, эдийн засгийн сайд Али Тайвня нар энэ оны 2-р сарын эхээр Токио хотод гарын үсэг зурж баталгаажууллаа. Ираны Нефтийн сайд Бежан Нандар Зангэнэх хэлэхдээ :

- Японд нийлүүлэх нефтийнхээ хэмжээг АНУ-аас Иран улсад 2012 онд тавьсан үеийнхээ хэмжээнд хүргэнэ. Зөвхөн нефть төдийгүй бусад олон салбарт хамтран ажиллана. Хоёр орны стратегийн харилцааг бий болгоно. Эрчим хүчний салбарт хамтарна. Нефть нийлүүлэх төдийгүй, нефть болон шингэн хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалтыг татах болно" гэж онцоллоо.

Иранаас хоригийг авснаар Иран улсын эдийн засаг эрчимтэй сэргэх бодитой нөхцөл бүрдсэнийг зөвхөн энэ Япон-Ираны хөрөнгө оруулалтын гэрээ илэрхийллээ. Иран улстай баруун европын орнууд хамтран ажиллах, хөрөнгө оруулах алхмууд ч бодит биеллээ олж эхэллээ. Ираны хоригийг авсан нь Иран улс цөмийн зэвсгийн асуудлаар 2015 онд гэрээ байгуулсантай нэг талаар холбоотой. Нөгөө талаар Оросыг шахах, Оросын нефтийг үнэгүйдүүлэх, тэгснээрээ тамир тэнхээг нь сулруулах бас нэгэн махинац гэж шинжээчид үзэж байна.

 

Тоймч : М.ТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?