Нүүр   /  

УИХ-ЫН ГИШҮҮН, ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ХОВД АЙМАГТ 2-САРЫН 19 ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

2017-02-15  

УИХ-ын намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд УИХ-аас баталж гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсохоор тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Жаргалант сумын Бичигт, Наран,Тахилт, Баатархайрхан зэрэг тойргийнхоо багуудын ахмадуудыг хүлээн авч уулзан, ахмад настны талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл, өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Жаргалант сумын Тахилт, Бичигт, Баатархайрхан, Наран гээд тойргийнхоо багуудын 75-аас дээш настай ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, тавгийн идээ гардууллаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 19 хүртэл Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу ажиллана. Энэ хугацаанд салбарын байгууллагуудын алба хаагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим байгууллагаар орж ажиллахаас гадна Манхан, Буянт, Мөст, Алтай, Үенч, Булган сумдад ажиллах юм.

 

 

ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?