Нүүр   /  

УБ ХОТОД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ БУЛГАНЧУУД НУТГИЙН МАЛЧИДДАА 22,0 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-02-17  

УИХ-ын гишүүн О.Батнасан 2017 оны 2-р сарын 16-аас эхлэн Булган суманд ажиллаж байна. УИХ-ын гишүүн О. Батнасанг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ИХ-ын төлөөлөгч О.Бат-Эрдэнэ, Ховд аймаг дахь Булган сумын нутгийн зөвлөлийн дарга, "Жаргалант Луу" ХХК-ны захирал Б.Ганзориг нар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна.  

УИХ-ын гишүүн О.Батнасан өнөөдөр Булган сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж УИХ-ын намрын чуулганаар баталж гаргасан хууль тогтоомж, түүний хэрэгжилт, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ. Уулзалтанд Булган сумын иргэдийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцож УИХ-ын гишүүний болон аймгийн ИТХ-ын даргын мэдээллийг сонслоо. Ховд аймгийн баруун 3 суманд өвөлжилт хүндхэн байгаа. Тэр дундаа Булган сумын өвөлжилт хамгийн хүнд байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүн, "Торгон нутаг" клубын тэргүүн, "Минжит Булган" нутгийн зөвлөлийн дарга О.Батнасан санаачлан нутгийн малчид, ард иргэддээ туслах үүднээс хандивын аян зохион байгуулж аяны хүрээнд УБ хотод ажиллаж амьдарч буй Булганчууд нийтдээ 22,0 сая төгрөгийн мөнгөн хандив өргөснийг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан  тайлагнаж сумын удирдлагуудад гардуулан өглөө.

Үүнийг 200 малчин өрхөд тусламж болгон олгох ба үүнээс гадна НҮБ-ын тусламжинд 436, МУЗН-ийн туслажинд 220 өрх хамруулахаар болсон байна. Булган сум аймгийн төвөөсөө 380 км-ийн зайтай хамгийн алслагдсан сум юм. Тус сум нь 2290 өрх, 9704 хүн амтай, 917 малчин өрх, 230526 толгой малтай. Өнөөдрийн байдлаар сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй цасны зуаан 35-80 см байна.   

 

 

ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?