Нүүр   /  

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ СҮХБААТАР АМЙГИЙН ТҮМЭНЦОГТ СУМААР ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО

2017-02-20  

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд шүлхийн сэжиг илрээд байна 

Дорнод аймгийн Матад суманд шүлхийгээр өвчилсөн малын тоо 628-д хүрсэн байна. Харин хэдхэн хоногийн өмнө Хөлөнбуйр суманд шүлхий өвчний сэжиг илэрч одоогоор лабораторийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Ийнхүү шүлхийн гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймгаас Түмэнцогт сумаар малын гаралтай түүхий эдийг дамжин өнгөрүүлэхийг хориглох тухайгаа мэдэгдээд байна.

Дорнод аймгийн Матад суманд шүлхийгээр өвчилсөн малыг устгах ажил 95 хувьтай явагдаж байна. Харин тус суманд вакцинжуулалтын ажил дуусаад байгаа юм. Матад сумтай хил залгаа сумдын малыг вакцинжуулах ажил 73 хувьтай явагдаж байгаа мэдээг албаныхан өглөө.

Харин Хөлөнбуйр суманд шүлхийн сэжиг илрээд байгаатай холбогдуулан тус сумаас баруун тийш 25 км-т 14 дэх ариутгал шалган нэвтрүүлэх постыг байгуулаад байна. Хөлөнбуйр сумтай хил залгаа Хэнтий аймгийн Норовлин, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд шүлхий өвчний голомт байна. Улмаар Сүхбаатар аймгаас Түмэнцогт сумын төв дээрээ шүлхийн голомттой байгаа учраас малын гаралттай түүхий эдийг Улаанбаатар хот руу зөөж тээвэрлүүлэхийг хориглох тухайгаа мэдэгдээд байна. 

Дорнод аймгийн нөөцөд байгаа 48,7 тонн шүлхийн вакциныг 2015 оноос хойш вакцинд хамрагдаагүй Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо сумдын үхрийг вакцинжуулах ажлыг эхлүүлэхээр болсон байна. Цаашид бусад сумдын нийт малыг вакцинжуулахад 1 тонн вакцин шаардлагатай бөгөөд улсаас 200 литр вакциныг Дорнод аймагт хувиарласан байна. Үүний 170 литр вакциныг нөөцлөхөөр болсон байна.

Шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж хил залгаа аймаг сумуудад шүлхийн голомт бий болж улмаар Улаанбаатар хот руу дамжин өнгөрөх газруудад шүлхийн голомт үүссэн тул аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

 

 

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?