Насны хишиг авах иргэдийн бүртгэл өнөөдөр дуусч байна. Дорнод аймагт цагаан сараас өмнө насны хишиг тэтгэмжийг 2993 ахмад авахаар болсон байна. Тэтгэмж 2-р сарын 23-наас хойш ахмадуудад олгогдож эхлэх мэдээг бидэнд өглөө.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 65-аас дээш насны ахмадуудад насны хишиг олгохоор болсон. Засгийн газрын журам батлагдаж ийнхүү ахмадууд жилд 2 удаа мөнгөн тэтгэмж авах эрх нь үүсээд байгаа юм.
65-69 насны ахмадуудад 50 мянган төгрөг, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг 80-89 насны ахмадуудад 150 төгрөг, 90-ээс дээш насны ахмадуудад 250 мянган төгрөг өгөхөөр болсон. Дорнод аймгийн хувьд насны хишиг авах иргэдийн бүртгэлийг 14 хоног зохион байгуулж дуусгавар боллоо.
Дорнод аймгийн хэмжээнд 2993 иргэн насны хишиг авах бөгөөд үүнд 200 гаруй сая төгрөг зарцуулахаар тусгажээ. Ийнхүү цагаан сараас өмнө ахмадууд насны хишгээ авахаар боллоо.
ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ