Нүүр   /  

ЗАВХАН АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

2017-03-25  

Завхан аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг аймгийн ИТХ-ын танхимд боллоо. Энэ дэд хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар хэрэгжих ба нэгдүгээрт, 2017-2020 он хүртэл хог хаягдлыг бууруулах,зохион байгуулалтын орчинг сайжруулж, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх, хоёрдугаарт, хог хаягдлаас үүдэлтэй орчны доройтлыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, ногоон хэрэглээний соёл, нийгмийн хариуцлагын ойлголтыг төлөвшүүлэх, хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болж цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх гэсэн үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх юм байна.

Завхан  аймагт 2013 онд нийт 40995,5 тн хог хаягдал гарч байсан бол 2016 онд 43350 гаруй тн хог хаягдал гарч 3 жилийн дотор 4,6 дахин нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан байна. Хог хаягдлаа бууруулахад засгийн газраас баталсан аргачлалын дагуу хог хаягдлын нормативыг тогтоож холбогдох судалгаа хийх, хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, эргүүлэн ашиглах, устгах, санхүүжүүлэх нийтлэг журмыг аймгийн ИТХ-аар батлуулж мөрдүүлэх, хог хаягдлын менежментийн тогтвортой санхүүжилтийн орчин бий болгон хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийг бүрэн тогтоож, хууль тогтоомжийн дагуу зарцуулах, сум бүр өөрийн нөхцөлд тохирсон хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх болоод бусад тусгагдсан үйл ажиллагаануудын цаашид авч хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

 

 

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?