Дорнод аймгийн Чойбалсан хотын хэмжээнд 16461 өрх шугамаар усаа авдаг. Өнгөрсөн жил гэр хорооллын усан сангуудыг шинэчилж засварласнаар ундны усны эрүүл ахуйн байдал харьцангуй сайжирсан, харин орон сууцны айлуудын ундны усанд төмрийн агууламж өндөр үзүүлэлттэй хэвээр байгаа билээ.
Учир нь орон сууцны дундын өмчлөлийн магистраль шугам муудсанаас усны чанарт муугаар нөлөөлөж байгаа юм байга.
Хууль дүрмээрээ бол магистраль шугамуудыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан шинэчлэх ёстой ч Дорнод аймгийн төвд оршин суудаг айл өрхүүдийн дөнгөж гуравны нэг нь хураамжаа төлдөг учраас хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй байдаг байна. Судалгаагаар орон сууцны өрхүүдийн усан дахь төмрийн агууламж хэвийн хэмжээнээс 5 дахин өндөр гарсан байна. Дорнод аймагт Хэрлэн голоо дагасан усны эх үүсвэрийн 8 худаг байдаг ажээ. Одоогоор дөрөв нь ажиллах боломжтой ч хоёр худгийг байнга ажиллуулж байгаа юм.
Мөн Дорнод аймгийн хуучин орон сууцууд өвөлдөө их муу халж хөлдөх магадлал өндөр байна. Учир нь олон жил болсон дулаан дамжуулах шугамд засвар шинэчлэл хийхгүй байгаа бөгөөд халаалт хүчтэй өгвөл задрах эрсдэл тулгараад байна. Иймд айлууд шаардлага тавьсан ч асуудал шийдэгдэхгүй хэвээр байна.
А.ЦЭРЭНДУЛАМ