Нүүр   /  

ОРХОН ГОЛЫН МӨСӨНД ЦӨМӨРСӨН АВТОМАШИНЫГ ТАТАЖ ГАРГАВ

2017-03-28  

Шуурхай дуудлагын утсанд энэ сарын 26-ны 11:30 цагт Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Ганхуягаар ахлуулсан аврах багийг очиход 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркийн автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байв.

Эрэн хайх, аврах багийнхан гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?