Нүүр   /  

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ШАДАР САЙДТАЙ УУЛЗЛАА

2017-03-29  

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болж буй “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд оролцож байна. Энэхүү форумд дэлхийн 50 гаруй орны Дотоод хэргийн сайдууд оролцож байгаа юм. Форумын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Зайед Аль Нахайяантай энэ сарын 28-ны өдөр уулзлаа.

Энэхүү уулзалтаар хоёр орны дотоод хэргийн яам болон харьяа байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Үүний дотор цагдаагийн байгууллагын талаар харилцан туршлага солилцох, цагдаагийн алба хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын дарга, НҮБ-ын Дотоод хэргийн асуудал хариуцсан даргатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

 

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?