Нүүр   /  

АЛДАРТ РОМЕО ЖУЛЬЕТТА, ЦАРЦАА НАМЖИЛ ЖҮЖГҮҮД 50 ХУВИЙН ХӨНГӨЛТТЭЙ ҮНЭЭР ТОГЛОГДОНО

2017-04-14  

УДЭТ-ын энэ жилийн аялан тоглолт Дорнод аймгаас эхэлж байна. 4-р сарын 21-23 ны өдрүүдэд тус театрын уран бүтээлчдийн Ромео Жульетта, Царцаа намжил жүжгүүд тоглогдох юм байна.

 Улсын драмын эрдмийн театр 2002 оноос хойш орон нутагт уран бүтээлийн дээжээсээ аялан тоглолт хийж ирсэн. Энэ жил Дорнод, Эрдэнэт хот, Дархан хотуудад аялан тоглолт хийх бөгөөд 4-р сарын 21-с 23-ны өдрүүдэд Чойбалсан хотод уран бүтээлийн тоглолт хийх юм байна.

УДЭТ-ын уран бүтээлчид 2014 онд Дорнод аймагт аялан тоглолтоор ирэхдээ Бүүвэй, Нууц амраг чинь болъе, Эхнэрээ зээлээч, Онц сурлагатанууд орохыг хориглоно жүжгүүдээ тоглосон бол энэ удаад Ульем Шекспирийн Ромео Жульетта, сонгодог жүжиг, зохиолч найруулагч Баяраа, Хишигзаяа нарын Царцаа намжил хүүхдийн жүжгийг 50 хувийг хөнгөлттэй үнээр орон нутгийн үзэгчиддээ үзүүлж оюуны бэлэг барих гэж байна.

УДЭТ-ын уран бүтээлчид тоглолтынхоо зэрэгцээ уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлагууд хийж Чойбалсан хотын төв талбай Тусгаар тогтнолын талбайд нээлтийн шоу зохион байгуулагдах юм байна.  УДЭТ-ын аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын ахмад,  дунд, залуу үеийн төлөөлөл болсон жүжигчид болон арын албаны 50 орчим уран бүтээлчид Дорнод аймагт хүрэлцэн ирэх юм байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?