Нүүр   /  

ЭРЭЭН ХОТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР САЙНШАНД СУМЫН ЗАРИМ ГУДАМЖ ТАЛБАЙ, ГЭРЭЛТҮҮЛГИЙГ ШИНЭЧЛЭХЭЭР БОЛЛОО

2017-04-15  

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тиан Юн, Замын-Үүд суманд суугаа дэд консул Ван Жюнь тэргүүтэй төлөөлөгчид  Дорноговь аймагт ажиллалаа.
Тус айлчлалын үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин хүлээн авах маршрут, газар нутгийн байдалтай танилцах зорилгоор Сайншанд сумын Хамарын хийд, Даланжаргалан сумын Их нартын хад, Эрдэнэ сумын Бүрдэнэ булаг, Халзан-Уул амралт сувилал зэрэг аялал жуулчлалын маршруттай танилцаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой бөгөөд хөрөнгө оруулалтын ажил хийх шаардлагатай байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын төлөөлөгчид онцолж байсан юм.

Дорноговь аймаг болон Эрээн хотын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд аялал жуулчлал, хот тохижилтын чиглэлээр 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах салбар гэрээг байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын хөрөнгө оруулалтаар "Алтанговь худалдааны төв"-ийн гадна гудамж талбайг бүрэн шинэчлэх, аймгийн төвийн 5,4 км замын дагуух 165 ширхэг хос гэрэлтүүлгийг шинэчлэх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл засварын ажлыг ирэх 7 дугаар сард хүлээлгэн өгөхөөр боллоо.

Мөн эрүүл мэндийн чиглэлээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын олон улсын Монгол эмнэлгийн эмч нар нүдний болор цайх өвчлөлтэй 10 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болсон юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:DORNOGOVI.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?