Нүүр   /  

УХААЛАГ СУРГУУЛЬ БҮРТ 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГНӨ

2017-04-18  

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Дорнод аймгийн 6 сургуулийг ухаалаг сургууль болгохоор болсон байна. Ухаалаг сургууль бүрт 100 мянган америк  долларын тоног төхөөрөмж олгох юм байна.

Дорнод аймгийн Чойбалсан хотын Хан-уул цогцолбор сургууль, 8-р сургууль болон хөдөөгийн Халх голын сумын ерөнхий боловсролын сургууль, Матад, Чулуунхороот, Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиуд энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болжээ. Эдгээр сургуулиудад тус бүрд нь 244 сая төгрөгний үнэ бүхий ухаалаг тоног төхөрөөмж олгох бөгөөд 2018 он гэхэд ухаалаг тоног төхөөрөмжөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн 2017 оны улсын төсөвт бөоловсрол, соёл урлаг, спортын салбарт барилгын засвар үйлчилгээнд зориулж аймаг бүрт 140 сая төгрөг төсөвлөсөн. БСШУСЯ-ы сайд Дорнод аймагт ажиллах үеэрээ аймгийн төв номын сангийн засварт 6 сая  төгрөг, харин Чойбалсан сумын ерөнхий боловсролын сургуулийн засварын ажилд 28 сая төгрөгийг нэмж шийдвэрлэлээ. Эндээс харахад энэ онд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өссөн байна. 

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?