Нүүр   /  

ДОРНОД АЙМАГ ЭДИЙН ЗАСГИЙН ЗҮҮН КОРИДОРЫН ГОЛ ОРОЛЦОГЧ УЧРААС ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИНЭ

2017-04-19  

Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Дорнод аймаг эдийн засгийн зүүн коридорын гол оролцогч болж байгаа юм. Тиймээс Дорнод аймагт зам тээврийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ гэдгийг тодотгож байна.

Эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч 3-р сард Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хот хооронд зорчих тээврийн үйлчилгээ тогтмол явж эхэллээ. Харин баруун чиглэлдээ Баян-Өлгий аймгийн өлгий хотоос БНХКазгастан улсын Каранганда хотын чиглэлд мөн зорчигч тээврийн тогтмол том өврийн автобус явж эхлээд байгаа юм.

Зам тээвэр хөгжлийн яамнаас Дорнод Манжуур чиглэлийн том оврын тээврийн үйлчилгээний зардлыг багасгах асуудлыг судалж байгаа гэдгийг хэллээ. Одоо автобус 44 мянган төгрөгөөр явж байгаа бол автомашин 35 мянган төгрөгөөр явах жишээтэй. Тэгэхлээр үнийн зөрүүг арилгах боломж байгаа гэдгийг хэлсэн юм. Эдийн засгийн зүүн коридорыг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд ийнхүү Дорнод аймагт хэрэгжихтэй холбоотой Чойбалсан Манжуур чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг ч төлөвлөөд байна. Цаашлаад Хөөт Бичигтийн төмөр замын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа гэх зэргээр энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаад байгаагаа хэллээ.

Түүнчлэн коксжих нүүрсийг өдөрт 600 машин тээвэрлэлт хийж байсныг хоногийн нэгдсэн зохион байгуулалтад оруулж хоногт 1400 машины хилээр нэвтрүүлж байгаа. Энэхүү хоногийн нэгдсэн графикийг бусад боомтын нүүрс тээвэрлэлтэд давхар анхаарч, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг хийж байгаагаа тодотголоо.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?