Нүүр   /  

ДОРНОД АЙМАГ СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨР УЛСДАА 3 –Т БИЧИГДЭЖ БАЙНА

2017-04-19  

Дорнод аймаг сүрьеэгийн өвчлөлөөр улсдаа 3-т бичигдэж байна. Жилд дунджаар 150 хүн сүрьеэгээр өвчилж байна. Сүрьеэгийн өвчлөл өндөртэй Азийн 7 орны 4-т Монголд улс бичигдэж байгаа бол Дорнод аймаг улсдаа эхний 3-т бичигдэж байгаа нь анхаарах шаардлагатай болсныг харуулж байна. Энэ өвчний гол шалтгаан нь нийгмийн амьдрал ядуу буурай байгаагаас үүдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

Нэг үгээр бол нийгэм ядуу байх тусам сүрьеэгийн өвчлөл өндөр байдаг гэж үзэж байгаа юм. Гэхдээ нийгмийн амьдралаас шалтгаалах зүйл гээд орхилгүй өвчнийг бууруулах боломж байгааг тэд хэлж байна. Ингэхийн тулд сүрьеэгийн эрт үеийн илрүүлэг шинжилгээг нийт хүн амдаа хийх шаардлагатай гэж байгаа юм. Гэтэл эрт үеийн илрүүлэг шинжилгээг хийх тоног төхөрөржм хөрөнгө санхүүжилт дутагдалтай байна. Тодруулбал, явуулын шинжилгээний тоног төхөөржим байхгүй тул зөвхөн эрсдэлтэй гэж үзсэн бүлгийн хүмүүсийг л энэ төрлийн шинжилгээнд хамруулах болж байна.

Гэтэл иргэд шинжилгээндээ хамрагддаггүй, сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ бүрэн эдгээлгүй хаячихдаг зэрэг иргэн хүний  хариуцлагагүй байдлаас болж өвчнөө архагшуулж улмаар халдвар түгээж байгаа гэдгийг тодотголоо. Сүрьеэгийн өвчлөл агаар дуслын замаар дамжин халдварладаг учраас энэ төрлийн өвчлөлийг бууруулахад онцгойлон анхаарах шаардлагатай байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?