Нүүр   /  

СЭЛЭНГЭЧҮҮД НЭГДЭН НИЙЛЖ, ХОГОО ЦЭВЭРЛЭЛЭЭ

2017-04-26  

Хотын хог хаврын яргуй 2 зэрэг хэнзлэх цагаар бүх нийтийн цэвэрлэгээг Сэлэнгэчүүд өрнүүлдэг. Хотоо хогоос салгах их ажилд бүх төр төсвийн байгууллага аж ахуй нэгж иргэд мөн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж ажиллалаа.

Бүх нийтийн хог цэвэрлэгээний ажилд нийт 102 байгууллага хамрагдаж хог ачилтад зориулж Сүхбаатар сумын 11 портер машинтай иргэний түр ажлын байраар хангаж ажиллууллаа. Мөн Сүхбаатар хотын 1-р багт байрлах хогийн цэг дээр аймгийн Засаг дарга очиж танилцан цаашид зай талбай нь тэлж байгаа хогийн цэгийн асуудлыг цэгцлэлж хогийг газар нутгийн хувьд хумиж багасгах, барилгын материал, бусад түүхий эдээр ангилах, түрж булах, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахыг Сүхбаатар сумын “Тохижилт үйлчилгээ”-ний газрын дарга Б.Насантогтоход үүрэг болголоо.

Сүхбаатар хотын нийтийн гудамж талбайн хог цасыг цэвэрлэдэг Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын ажилчдад ажлын иж бүрэн хувцас гардуулж өгсөн бол Сүхбаатар хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулж өөрсдийн хашаа байшинг тохижуулж цэцэг навч тарьж байгаа зарим иргэдэд аймгийн Засаг даргын жуух бичгийг Цэвэр орчин Эрүүл амьдрал аяны нээлтийн үеэр гардуулж өглөө.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zolboo:Mundag aimag shuu uneheer ajilsag ard tumen 2017-04-26
Тамир:Бусад аймгуудыг уриалан дуудсан сайхан арга хэмжээ болжээ 2017-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?