Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМЫН "ЦАГААН ТҮНГЭ" БАГИЙН МАЛЧИН Б.БӨХЧУЛУУНЫ ХОТОНД ИХЭР ТУГАЛ МЭНДЭЛЖЭЭ

2017-04-27  
 
Өнгөрсөн 3-р сарын сүүлчээр Ховд аймгийн Манхан сумын "Улаан хүрээ" багийн малчин Х.Нямсүрэнгийн хотонд  ингэ ихэрлэсэн бол Үенч сумын "Цагаан түнгэ" багийн малчин Д.Отгонбаярын хотонд таван ихэр ишиг мэндэлж малч эзэн, нутаг хошууныхныгаа баярлуулсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу 4-р сарын 25 ны шөнө Үенч сумын "Цагаан түнгэ" багийн малчин Б.Бөхчулууны хотонд ихэр тугал мэндэлжээ. Малчин Б.Бөхчулууны ярьсанаар түүний хүүгийнх нь 7 настай үнээ нь 4 дэхь төрөлтөөрөө ийнхүү ихэр тугал төрүүлсэн байна. 

Ховд  аймаг энэ жил нийтдээ 1сая 337 мянга 556 хээлтэгч төллөх ёстой. Тэгвэл 2017 оны 4 дүгээр сарын 27-ны байдлаар 874 мянга 681 хээлтэгч төллөж, мал төллөлт-65,6% тай байна. Бойжиж буй төлийг төрөл тус бүрээр нь  авч үзвэл Ботго-2528, Унага-9016, Тугал-24999, Хурга-374,401, Ишиг-450,157 нийт  861,101 төл бойжиж, төл бойжилт 98,4% -тай байна.

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?