ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Кэнжи Харадаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нар Япон улсад айлчилсан нь үүний нэгэн илэрхийлэл хэмээсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудал, харьяа агентлаг байгууллагуудын үйл ажилллагааг уулзалтын үеэр Японы дэд сайд Кэнжи Харадад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт товч танилцууллаа. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны статистикийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт найдаж буйгаа хэлээд ноён Кэнжи Харадаг Монгол Улсад таалан саатахыг урьсан юм. Дэд сайд Кэнжи Харада Япон Монголын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж : ХЗДХЯ