Нүүр   /  

САЛААВЧТАЙ, ДУНД ХУРУУТАЙ НАРЛАГ ӨДӨР

2017-05-16  

Өнөөдөр төрийн ордон, гадна талбай болох Сүхбаатарын талбайд сенсаци дүүрэн өдөр болж өнгөрлөө. УИХ-ын чуулганы хуралдаан дээр  Монголын социал, демократ намын дэд дарга Д.Энхзаяа Төрийн ордонд дунд хуруугаа гарган танхайрч, гадна талбайд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ярилцлага өгч байх зуур дэргэдүүр өнгөрч явсан иргэн "Ард түмэн ядарч байна за юу" гэж хэлээд салаавч үзүүлж, товч бөгөөд тодорхой хариулт өгч сошиал ертөнцөд нэлээд "сенсаци" дэгдээгээд амжлаа.

Мөн түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байнгын хорооны хуралдаан дээр нэлээд халмаг, согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа үг хэлж олон хүний анхаарлыг өөртөө татаад авсан. Түүнийгээ өөрөө тайлбарлахдаа "Даралт ихэссэн учир тийм байдалд орсон" гэж товчхон тайлбар өгсөн.

Ийм байдалтай байж төр түшилцэнэ гэж юу байх вэ. Хөл толгой нь мэдэгдэхгүй болсон энэ үед ёстой л эмх замбараагүй байдал ар араасаа хөвөрсөөр байна. Эр эм, хөгшин залуу, ихэс дээдэс гээд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гээчийн үлгэр болж байна даа.    

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Монголын амьдралын нэг өдөр нэг иймэрхүү байх шив дээ. 2017-05-16
Дамдин:Дамба-Очир чи болио.Согтуу байгаа чинь илт байна.Худал ярьж ард түмнийг хуурахаа боль. 2017-05-16
Таня:Энэ эмэгтэйг уурлуулах нэг шалтгаан байж л таараа 2017-05-16
ALDAR:Mongoliin amidral hetsuu hetsuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-05-16
Baigali:Daanch yawdaa toriin ordond emegtei hun eh hun engeed huruugaa godolzuulaad suuj bh gej dee ard tumniig toloolj bgaa hin ni ene uu yg boswol bid oluulaa shuu oyunlag ni ch bgaa damba ochiriin huwid medehgui um daralt ihsej ued ug ni hel ingej orootsolddog l um bna lee bi ooroo yg ingej bgaad harwalt ogch bsan gehdee ene hun hun chanriin huwid ih muu hun gej ni huwidaa boddog 2017-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?