Нүүр   /  

"НОМИН ТАЛСТ" ХАМТЛАГИЙНХАН ТӨР ТҮШИЛЦЭНЭ ГЭНЭ ҮҮ

2017-05-17  

"Нам дагавал ам тосдоно" гэдэг үг үнэхээр биеллээ олжээ. Саяхан л хэдэн жаахан хүүхдүүд хамтлаг болж, дуу дуулж, бүжиг бүжиглэж явсан "Номин талст" хамтлагийнхан ёстой л нөгөө "томорчихсон" гэдэг шиг их л "пээдгэр" алхах болсон байна.

Учир нь МАН-ынхны нөмөр нөөлгийг бараадсаны хүчинд ихэнх нь мөнгөжөөд авсан төдийгүй дээгүүр, доогуур царай алдаж гүйсний эцэст хамтлагийн дуучин Д.Батсүх Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд заларсан бол хамтлагийн ахлагч Хаянаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байна. Тэрээр дуулахаас өөр зүйл чадахгүй тэдний хувьд энэ суудлууд нь ёстой л хурцадсан гэхэд болно. Хэдий тийм ч мөнгө байгаа хойно тэрнийхээ төлөө улайрахгүй гээд яах вэ. Өндөр албан тушаалд заларсан гэсэн шиг саяхны нэгэн арга хэмжээн дээр хамтлагийн ахлагч Хаянаа нэлээд хямсгар алхаж яваа харагдана лээ.

Харин хамгийн сонирхолтой нь түүнийг анзаарах хэн ч байхгүй харагдсан шүү. Үүнээс харахад нэг тогоонд буцалж явсан урлаг соёлын салбарынхан түүний байгаа байдалд дургүй байгаа нь илэрхий байсан гэж хэлж болох юм. Хэлэх байтугай зарим нэг нь дургүй байдаг гэсэн шуум тараад авсан байдаг шүү. Одоо тэгээд дуучин залуус төрийн ажлыг ямар түвшинд удирдахыг харах л үлдэх шив дээ.

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ҮНЭН ҮНЭН. ИЙМ Л ХҮМҮҮС НАМ РУУ ШУРГАЛДАГ.ХАРЖ Л БАЙЯ ХЭР АЖИЛЛАХ НЬ ВЭ 2017-05-17
ZOCHIN:ENE ODOO YU BOLOO D BNAA ED NAR CHINE TORIIN TOM DARGANAR BOLCHIJ BGA YUMUU 2017-05-17
Tuguldur:KKKKK eleg hushluu..... 2017-05-17
Би л дээ:хөөрхий дөө өөрөөр амьдарч болохгүй л юм байх даа Хаазаагаар барилгын хэдэн **** хариуцуулж Батсүхээр Улаанбаатарын хэдэн үзвэрийг сахиулж Хаянаагаар хайсан хашаа цэцэг мод тариулж Сараагаар Соёлын Төв өргөөний үйлчлэгч хийлгэдэг үнэндээ л зэвүүн цаг Бидний мөнхөд сэтгэлд үлдээсэн дуу хуурыг нь бодож зүгээр өнгөрөөж болоогүй л юм байх даа 2017-05-17
Зочин:Ашгүй дээ. Ямар ч чадваргүй орилоо хэдэн бандийн хамтлаг тарж олны чих амрах нь. 2017-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?