Нүүр   /  

ДОРНОД АЙМАГТ ОН ГАРСААР 2,4 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОГДООД БАЙНА

2017-05-22  

Ипотекийн зээлийн эх үүсвэрийн 25 хувьд хөдөө орон нутгийн иргэдийг хамруулж байх шийдвэрийг засгийн газраас гаргасан. Ингэснээр зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтээ хүлээж байсан иргэдийн зээл шийдэгдэж эхэлсэн байна. 4-р сарын тухайд л гэхэд зээлдэгчдийн тоо өсч 801 сая төгрөгийн зээл олгогджээ.

Энэ оны эхний 4 сарын байдлаар Монгол банкнаас арилжааны банкуудад 39,9 тэрбум төгрөгийн ипотектийн зээлийн санхүүжилт олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан байна. Орон нутгийн иргэдэд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс нийт олгох зээлийн эх үүсвэрийн 25 хувийг орон нутгийн иргэдэд олгох болсонтой холбоотой зээлийн материал нь бүрдсэн ч ипотекийн зээлийн санхүүжилтээс болж хүлээлт үүсгэгдэж байсан асуудал шийдэгджээ. Дорнод аймгийн тухайд сард дунджаар 600 гаруй сая төгрөгийн ипотекийн зээл олгогдож байсан бол дээрх шийдвэр гарсантай холбоотой 200 сая төгрөгөөр энэ тоо нэмэгдсэн байна. Дорнод аймагт он гарсаар 54 хүнд 2,4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

 

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?