Нүүр   /  

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙГ ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХОЛБОЖ ӨГНӨ

2017-05-22  

Зорилтот бүлгийн иргэдэд чиглэгдсэн хөтөлбөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 40 хувь нь ажлын байраа хангагдаж чадсан байна. Гэхдээ үр өгөөж нь тодорхойгүй байгаа учраас төсөлд хамрагдсаны дараах дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж байна. Ингэхийн тулд хөтөлбөрт хамрагдсан иргэдийг зах зээлтэй нь холбож өгөхөөр болсон байна. Энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 төрлийн 1,7 тэрбум төгрөгний төсөл хөтөлбөр хэрэгжихээр болсон. Төсөл хөтөлбөрүүдийг олгож эхлэх болсонтой холбоотой хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн байна. Тухайлбал, өнгөрсөн он жилүүдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэд бизнесээ өргөжүүлэн тэлж чадаагүй нь төсөлд хамрагдсаны дараах дэмжлэг байхгүй байсантай холбоотой гэж үзэж байна. Тйимээс энэ жилээс иргэдийг төсөлд хамруулаад зогсохгүй үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй нь төрийн байгууллага холбож өгөх юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан иргэдэд гарааны бизнесээ эхлүүлэх боломж олгож байгаа юм. Харин бизнесээ үргэлжлүүлэхэд зах зээл хамгийн чухал. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан импортын барааг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нэг үгээр бол орон нутагтаа үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг түлхүү нэмэгдүүлэхийг зорьж байна. Нөгөө талдаа  өнгөрсөн жилүүдэд төсөлд хамрагдсан иргэд санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчлүүд гарч байсан учраас энэ жил төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд тавих хяналтаа сайжруулна гэдгийг хэллээ.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?