Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дахь удаагийн хуралдаан энэ сарын 29 эы өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Т.Жаргалсайхан, Ч.Чинбат, Б.Баярсайхан, Б.Амгаланбадрах, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 81,8 хувийн ирцтэйгээр хуралдаж, 5 асуудлыг хэлэлцэн батлав.
Хуралдаанаар :
-Аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
-Сумын ЭМТ-ийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, цаашид авах арга хэмжээний тухай
-Газрын нэгдмэл сангийн 2016 оны тайлан тэнцлийн тухай
-Аймгийн ИТХ-ын III хуралдааны хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх алба, урилгаар оролцогчдыг танилцуулан батлуулах
-Төрийн дээд шагналд тодорхойлох болон Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Аудитын газрын дарга Тэргүүлэх Аудитор Л.Галбадрах нар зөвлөх эрхтэйгээр оролцлоо.
Аймгийн ИТХ-ын III хуралдаанаар Аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах болон аймгийн Газар зохион байгуулалтын 2017 оны Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр баталсан байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна