Нүүр   /  

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ИРЭХ 15 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАЛАА

2017-06-05  
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ирээдүйн хөгжил ба Орхон аймаг” зөвлөлдөх уулзалт анх удаа боллоо. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр ХХК ирэх 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө Орхон аймгийн удирдлагуудад танилцуулж иргэдийн санал, хүсэлтийг сонссон юм. Өмнө нь тус үйлдвэр хөгжлийн төлөвлөгөөгөө зөвхөн ажилчиддаа танилцуулдаг байсан бол энэ жил үйлдвэр, орон нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийг хамтдаа хэлэлцэж байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жилүүдэд хийх техникийн шинэчлэл, дэвшилтэт технологи, хүний нөөц, санхүү, мөнгөний бодлогын талаараа танилцууллаа.  Үүнтэй холбоотойгоор зарим иргэн саналаа хэллээ.

Тухайлбал, үйлдвэрээс үүдэлтэй цагаан тоосны дэгдэлт,  саарал усыг дахин ашиглах,  хотын цэвэрлэх байгууламж, үйлдвэр болон орон нутгийн боловсон хүчний асуудал, зарим багийн тохижилт үйлчилгээний талаар санхүүгийн дэмжлэг, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт хүссэн юм. Үүнээс БОЭТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 100 сая, Түргэн тусламжийн төвд бүрэн тоноглолтой 2 авто машин, Баянцагаан, Говил, Уурхайчин багийн тохижилт үйлчилгээнд 100 сая төгрөгийг  шийдвэрлэлээ. Энэ нь үйлдвэр хамтын ажиллагаа, хөгжлийн цогц бодлого, ирэх жил  үйлдвэрийн 40 жилийн ой тохиож буйтай холбон шийдвэрлэж байгаа юм гэж  тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.

Мөн үйлдвэрийн дэргэдэх Технологийн их сургуулийг “Эрдэнэт” их сургууль болгох төсөлтэй уялдуулж амжилттай сайн суралцсан оюутанг үйлдвэрт ажлын байраар хангах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн музейг олон нийтэд нээлттэй болгох, Жаргалант сумын тариаланч, ногоочдоос хүнсний ногоогоо авах, залуу ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг саналыг Үндсэн чиглэлийн төсөлдөө тусгахаар боллоо. 

 
 
Эх сурвалж : Erdenet.mn
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?