Битүүний өдөр ном хурдгаараа хурна. Харин сүсэгтэн олныг аль болох олуулаа хуран цуглахгүй байхыг уриалж байна гэж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ѳнгѳрсѳн долоо хоногт айлдсан. Тэгвэл Монголын тѳрийн нэрийн ѳмнѳѳс ОБЕГ хариу мэдэгдэл гаргаж, Тѳв Гандантэгчинлэн хийдэд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад олон нийт цугларсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг, тэр дундаа Битүүний өдрийн номыг хуруулахгүй байхыг тусгасан байна. Ийнхүү энэ цагаан сараар хүчит бѳх барилдахгүй, ном хурахгүй байхаар боллоо.
Ц.Хишгээ