Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргалаа. Арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх бөгөөд зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
9 цагийн өмнө
УИХ-ын 33 гишүүн «Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай» анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 9 бүлэг, 27 зүйлтэй төсөл нь барилга, зам, тээвэр, мэдээллийн технологи гээд бүх салбарт хүртээмжийг нэг стандартаар хангахыг зорьж байна.
2026-11-07
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг байнгын хороо 70.6%-иар дэмжлээ. Өвийн тусгай сангийн санал ч яригдаж байна.
2026-11-05
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна: шөнөдөө 26 хэм хүртэл хүйтэрч, зарим газраар цас, цасан шуурга. Улаанбаатарт өдөртөө 4–6 хэм хүйтэн.
2026-11-05
Аудитын шаардлагаар 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгож, 3 агентлагийн даргыг чөлөөллөө. Нөмрөгийн түймэрт өртсөн амьтдад 629 сая төгрөг зарцуулна.
2026-11-05
Монгол, Солонгос худалдаагаа 2030 онд 1 тэрбум долларт хүргэнэ. Бүлгийн болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгож эхэлнэ гэж Солонгос мэдээллээ.
2026-11-04
Суурь тэтгэвэр 11 сарын 1-нээс олгогдож эхэлнэ: 435 мянган ахмад сард 100–300 мянган төгрөг (дундаж 224 мянган) нэмж авна. Хүсэлт, бичиг баримт шаардахгүй.
2026-11-04
УИХ халамжийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ. Ажил хийх эрмэлзэлгүй залууст ажлын байранд зуучлах "көүч" томилж, цогц үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ.
2026-11-04
Бүрэн зогсоод байсан Дарханы ДЦС-ын үйл ажиллагааг сэргээж, Дархан-Уул аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ; сэргээн засварлах ажил 70 хувьтай байна.
2026-10-30
2026 оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт Дарханы дулааны цахилгаан станцад гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын 60,000 хэрэглэгч цахилгаангүй болоод байна.
2026-10-30
БНСУ-ын E-Mart сүлжээ Улаанбаатар хотын UG Arena цогцолборт Монгол дахь 7 дахь дэлгүүрээ пүрэв гарагт нээлээ. 3,272 ам метр талбайтай уг дэлгүүр нь сүлжээний дунд хэмжээст гурав дахь салбар бөгөөд 8 дахь дэлгүүр нь 11 сард Улаанбаатарын Их дэлгүүрт нээгдэх бол No Brand төрөлжсөн дэлгүүрүүд он дуусахаас өмнө 7 болно.
2026-10-30
Шатахууны шуурхай штабаас аравдугаар сарын 29-нд мэдээлэл хийж, олон нийтийн дунд үүссэн оочер дарааллын нэг шалтгаан нь ОХУ-д төмөр замын засвараас болж вагон ачилт хоёр хоног зогссон явдал гэж тайлбарлалаа. Аравдугаар сарын захиалгаар ОХУ-аас 57 мянган тонн шатахуун захиалснаас 45 орчим мянган тонн нь орж ирсэн, нийт нийлүүлэлт 60 мянган тоннд хүрсэн бөгөөд ойрын нэг, хоёр хоногт түгээлт хэвийн болно гэж мэдэгдэв.
2026-10-30
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 264 шатахуун түгээх станцад хяналт тавих ажлын хэсэг байгуулан маргаашаас ажиллуулах үүрэг өглөө. Нөөцтэй хэрнээ борлуулалтаа хязгаарлаж зохиомол дараалал үүсгэсэн нь тогтоогдвол газрын эрх, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.
2026-10-30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ онд цалин нь нэмэгдээгүй салбаруудын 52 мянга орчим төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалинг 11 дүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх тогтоол гарлаа. Цалин дунджаар 477-903 мянган төгрөгөөр өсөхөөр байна.
2026-10-29
2026 оны 11 дүгээр сарын 1-нээс Монголын тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Нийт 435 мянган ахмад хамрагдах бөгөөд суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224 мянган төгрөг байна.
2026-10-28
Тайландын алдартай амралтын арал Пхукетэд хүчтэй борооны улмаас гэнэтийн үер бууж, жуулчдын гудамжуудыг шавар бүрхжээ. Хүний амь нас эрсдээгүй ч цэвэрлэгээний томоохон ажил өрнөж байна.
2026-10-28
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр төрд халдсан гэх мэдээллүүдэд баримттай есөн няцаалт өглөө.
2026-10-27
ЯНДАНГААС ТАТГАЛЗСАНЫХАА ТӨЛӨӨ ТЭД ХОХИРЧ БАЙНА
2024-12-20
ЭЛЕКТРОН ТАМХИ БОЛОН ТҮҮНИЙ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГҮҮДЭД ОНЦГОЙ АЛБАН ТАТАР НОГДУУЛНА
2024-12-20
ДУНД СУРГУУЛЬ РУУ БҮЛЭГЛЭН ХАЛДСАН ТУХАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ
2024-12-19
1234Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?