"МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ"-ИЙГ 2028 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2024-10-09  

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Засгийн газраас хэлэлцэн баталсан байна. 

Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтжээ. 

Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ШУУРХАЙ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДУЛААН ХУРИМТЛУУРЫН ТЕХНОЛОГИЙГ ӨНӨӨДӨР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ШӨНӨДӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ -5…-7 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИЙН 12 АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛНА
ЭНЭ ӨВӨЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖ, 330 СУМААС 290 НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ 6–8 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
ӨВЛИЙН ХАЛТИРГААНААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ: УЛААНБААТАРТ 63.47 КМ ЗАМ ШИНЭЧЛЭГДЖЭЭ, ГЭХДЭЭ АНХААРАЛ БОЛГООМЖ ХЭРЭГТЭЙ ХЭВЭЭР
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨВИЙН БҮСИЙН УУЛЗАЛТ ДАРХАНД БОЛЖ, ЁС ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ 54.2 ХУВЬД ХҮРСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТООС 10.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ, 5.3 ТЭРБУМИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
ЦАСАН ШУУРГА, ЭРС ХҮЙТРЭЛ АЙСУЙ: 16-17-НД ЗАМ, ДАВААНД ХАЛТИРГАА ҮҮСНЭ
«СААДГҮЙ ОРЧИН»-Ы АНХДАГЧ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА: 70 МЯНГАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНЭЭС ЭХЛЭЭД 1 САЯ ГАРУЙ ХҮНД ХҮРНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?