
Нийслэлд салхи баруун хойноос секундэд 5–10 метр хүрч, шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор 17–19 хэм, хотын бусад хэсгээр 14–16 хэм хүйтэн байх төлөвтэй. Улсын хэмжээнд хүйтний эрч чанга хэвээр бөгөөд Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 16–21 хэм хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ; Хөвсгөл, Дорнодын зарим хэсэг, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Төвийн зүүн хойд сумдын нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 12–14 метр хүрч ширүүсэх тул хол замд гарах иргэд цаг агаарын мэдээг шалгахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Go New News (ЦУОШГ-ын мэдээ)