ШЭНЬЖЭНЬД ТҮҮХЭН УУЛЗАЛТ: ТРАМП, ШИ ЖИНЬПИН, ПУТИН ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

34 минутын өмнө  

Энэ нь цөмийн гурван их гүрний төрийн тэргүүнүүд нэг ширээнд суух Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших анхны тохиолдол юм. Цагаан ордны мэдээлснээр хэлэлцээ цөмийн зэвсгийг хорогдуулах, дэлхийн энх тайван, стратегийн тогтвортой байдлын асуудалд төвлөрөх төлөвтэй байна.

11 дүгээр сарын 18-ны оройн хүлээн авалтын үеэр гурван удирдагч гар барин мэндчилж буй нь гэрэл зурагчдын дуранд өртсөн нь өнөөдрийн уулзалтын өмнөх бэлгэдлийн мөч болов. Ши Жиньпин Трампыг Шэньжэний нисэх буудалд биечлэн угтсан нь мөн онцгой үйл явдал боллоо.

Трамп, Ши нарын хоёр талт уулзалт ч мөн өнөөдөр болох бөгөөд энэ нь энэ онд тэдний гурав дахь удаагийн уулзалт юм. Худалдаа, технологи, Тайваний асуудал хэлэлцээний гол сэдэв байх нь дамжиггүй.

Эх сурвалж: Nikkei Asia

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?