
Зээл нь Украины ирэх жилийн 70 тэрбум еврогийн санхүүжилтийн зөрүүг нөхөх зорилготой бөгөөд 25 тэрбум хүртэлх еврог цэргийн тусламжид, 20 тэрбум хүртэлх еврог төсвийн дэмжлэгт зарцуулах саналтай байна. Саналыг гишүүн орнууд батлах шаардлагатай.

Энэ нь өнгөрсөн оны сүүлээр тохирсон 90 тэрбум еврогийн зээл дээр нэмэгдэх дэмжлэг бөгөөд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен холбоо Украиныг дэмжих байр сууриндаа тууштай байгааг мэдэгдлээ.

Эх сурвалж: Reuters