МОНГОЛ УЛС УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО — 84 ХОНОГ ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

34 минутын өмнө  

ДЭМБ-ын зөвлөмжөөр халдварын хоёр нууц үе буюу 42 хоног шинэ тохиолдол бүртгээгүй бол дэгдэлтийг зогссонд тооцдог бөгөөд Монгол Улсын хувьд энэ хугацаа хоёр дахин урт үргэлжилжээ. Үнэлгээг тархвар судлалын нөхцөл байдал, лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газраас дэгдэлтийн хариу арга хэмжээнд 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэснийг дурдаад, вакцин нэвтрүүлээд 50 гаруй жил болсон ч дэгдэлтийн үеэр бага насны хүүхдүүдээ алдсан нь харамсалтайг онцолжээ.

Гэхдээ дэгдэлтийг зогсоосон нь эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш гэдгийг талууд анхааруулж, хүүхэд бүрийг вакцины хоёр тунд товлосон хугацаанд нь бүрэн хамруулахыг уриаллаа. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте үүнийг нийгмийн эрүүл мэндийн салбарын чухал амжилт гэж үнэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?