ХАЛУУН УУЛТ ХОРТ ХАВДРЫН ЭРСДЭЛ ӨСГӨЖ БАЙНА

өчигдөр  

Оксфордын их сургуулийн судлаачид International Journal of Cancer сэтгүүлд нийтлэгдсэн судалгаандаа Их Британийн бараг нэг сая насанд хүрэгчдийн эрүүл мэндийн мэдээллийг 10 гаруй жилийн турш ажигласан байна. Оролцогчдоос ердийн халуун ундаагаа "бүлээн", "халуун" эсвэл "маш халуун" гэж тодорхойлохыг хүссэн ажээ.

 

Бүлээн ундаа уудаг хүмүүстэй харьцуулахад халуун ундаа уудаг хүмүүсийн улаан хоолойн хавтгай эсийн хорт хавдар (SCC) тусах эрсдэл бараг хоёр дахин, маш халуун ундаа уудаг хүмүүсийнх ойролцоогоор гурав дахин их байсан байна. Өдөрт зургаа буюу түүнээс олон халуун ундаа уудаг хүмүүсийн эрсдэл 71 хувиар их байжээ.

 

Эрдэмтдийн үзэж байгаагаар маш халуун шингэнийг дахин дахин уух нь улаан хоолойн салст бүрхэвчийг цочроож, гэмтээдэг бөгөөд цаг хугацааны явцад энэ нь хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг 65 хэмээс дээш халуун ундааг "хорт хавдар үүсгэж болзошгүй" гэж ангилдаг ажээ.

 

Судалгааны зохиогчид цай, кофегоо бага зэрэг хөргөж уух нь энгийн урьдчилан сэргийлэх арга болохыг зөвлөж байна. Мөн тамхи татахгүй байх, архины хэрэглээг хязгаарлах нь улаан хоолойн хорт хавдраас сэргийлэх хамгийн сайн арга хэвээр байна.

 

Эх сурвалж: The Week, Оксфордын их сургууль

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?