
Тайландын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг Пхукет аралд хүчтэй бороо орсны улмаас гэнэтийн үер бууж, жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудыг шавар бүрхсэн байна. Ус буурсны дараа баар, ресторан, дэлгүүрүүдэд зузаан шавар үлдсэн тул их цэвэрлэгээ эхэлжээ.
Үер арлын гурван дүүргийг бүгдийг нь хамарсан бөгөөд алдартай далайн эргийн хот Патонг ч өртсөн байна. Мөн хэд хэдэн газарт хөрсний гулсалт болж, чулуу, хог хаягдал овоорчээ.
Ерөнхий сайд Анутин Чарнвиракул бүх орон нутгийн байгууллагуудад ажилтан, хүнд машин техник илгээж цэвэрлэгээнд туслахыг үүрэг болгосон байна. Хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд мягмар гараг гэхэд ус ихэнхдээ буурсан ажээ.
Гэвч цаг уурын алба Тайландын өмнөд мужуудад лхагва гараг хүртэл дахин хүчтэй бороо орохыг анхааруулж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ч тус бүс нутагт аадар бороо, үер болж 200 гаруй хүн амиа алдаж байсан юм.
Эх сурвалж: NHK